Олон улсын эвлэрүүлэн зуучлалын байгууллагын санаачлагаар 1976 онд хийгдсэн Пауны бага хурал нь хэрэг маргааныг шийдвэрлэх уламжлалт хэлбэрт өөрчлөлт авчирхад гол түлхэц болсон. Олон улсын маргаан шийдвэрлэхэд шүүхэд суурилсан эвлэрүүлэн зуучлах болон түүний хосолсон хэлбэр, бусад хувилбарууд үндсэн арга болж байгаа бөгөөд олон улсын арбитрын үйл ажиллагаа нийтлэг хэвээр байгаа ч арбитрын шүүх зуучлалыг зөвшөөрөх шахалттай тулгарч байна.
Энэ хүрээнд “Хэрэг маргаан шийдвэрлэх шүүхэд суурилсан болон бусад арга хэлбэрүүд, түүний үйл явц, арга зүй, олон улсын чиг хандлага” сэдвийн хүрээнд хууль зүйн мэдээлэл хүргэх зорилгоор хуульч, өмгөөлөгч, судлаачдад зориулсан олон улсын сургалтыг зохион байгуулав.