Иргэний үндсэн эрх хөгжил” ТББ байгууллаг
“Иргэний үндсэн эрх хөгжил” ТББ нь иргэд байгууллагын эрхзүйн соёл боловсролыг дээшлүүлэх, сургалт, судалгаа, нөлөөлөл, хууль сурталчилах үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага юм. Манай байгууллагын хуульч, судлаач, хуулийн сургуулийн багш нарын зүгээс сүүлийн 4 жилд онлайн болон танхимаар, орон нутгийн болон Улаанбаатар хотын 500 орчим шашны байгууллагын удирдагчдад хууль, эрхзүйн сургалтыг зохион байгууллаа.
Эдгээр сургалтад заагдсан зарим хичээлийг эмхтгэн гарын авлага хэлбэрээр гаргаж байна. Хүний итгэл үнэмшил гэдэг бол нарийн нандин зүйл юм. Шашин шүтлэгтэй байх эрх чөлөөгөө эдлэх, шашны байгууллагын бүртгэл, сунгалт, шалгалт, шашны байгууллагын үйл ажиллагаа тэдгээрт тохиолдож буй бэрхшээл зэрэг олон зүйлийг сургалт зохион байгуулах явцдаа сургалтын оролцогчдоос бид мөн давхар суралцаж буй билээ.
Энэ салбарын хууль, эрхзүйн хөгжилд хувь нэмрээ оруулах, шашин шүтэх, эс шүтэх эрхийг сонирхон судлагч хэн бүхэнтэй хамтран ажиллахад бидний зүгээс ямагт нээлттэй байх болно.
Энэхүү гарын авлагад Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг тайлбарлан таниулж, дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын хамт олонд гүн талархал илэрхийлж байна.